Суудлын хэр үүл хийж, тамгаа булаацалдсаар намаа хэд хэд хуваагаад амжсан Ардчилсан намын холион бантан одоо хүртэл дуусаагүй хэвээр. Өнгөрөгч оны сонгуулийн үеэр тарж бутарсан нам нь хоёр ч даргатай болж, тамга тэмдгээ авч зугтаан бяцхан “жүжиг” тоглоод амжсан.
Бас болоогүй дээр нь бусад намын гишүүдийг урвуулсан ч жил ч болоогүй байтал намаасаа хөөгөөд гаргачихав. 2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан бол, С.Ганбаатар өдгөө МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон.
Харин өнгөрсөн хавар болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын удирдлагууд хадаг барин золгож, дээрх хоёр гишүүнийг намдаа урьж, гишүүнчлэл олгосон юм.
Учир нь тэднийг хууль бусаар АН-ын булэгт орсон хэмээн үзэж буйгаа АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тайлбарлав. Намаасаа хөөгдсөн С.Ганбаатар хуучин намаа дагаж, МАН-д элсэхийг хэн байг гэхэв. Харин Н.Алтанхуяг АН-даа үнэнч зүтгэж ирсний хувьд өөр нам сонгох нь юу л бол.