Хоёрдогч зах зээл дээр IHC койн арилжаалагдаж эхэлснээс хойш нэг сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Уг койны ханш өнгөрсөн өдөртэй харьцуулбал 12.5 хувиар нэмэгдэж 6.2 төгрөгт хүрсэн байна. Тодруулбал, өчигдөр 5.4 төгрөг байсан юм.
Энэ сарын эхээр “Их бит” компанийнхан койноо олон улсад таниулах ажлын хүрээнд, мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Деонтэй Вайлдертэй хамтарч ажиллахаар болсон нь ханшийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн. Гэвч сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай цахим орчинд тус койны талаар сөрөг зүйлс хэлсэн нь ханшийн савлагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй.