Ням, 11 сар 28, 2021
Нүүр хуудасМэдээСайжруулсан түлшний 500 цэг ажиллаж байна

Сайжруулсан түлшний 500 цэг ажиллаж байна

Аравдугаар сарын эхээр эрс хүйтэрсэн. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний борлуулах цэг хомс, иргэд түлшний цэгт дараалан зогсох болсон. Харин өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний цэг, борлуулалтын нөхцөл байдлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатараас тодрууллаа.
Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 500 цэг ажиллаж байна. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд хангалттай хүрэлцэх тоо юм. Нэг борлуулалтын цэгт 5-30 тонн сайжруулсан түлшийг нэг удаад нийлүүлж байгаа. Галлагааны оргил үед 600 болгох төлөвлөгөө бий.
Одоогийн байдлаар түлшний нөөц 72 мянган тонн бий. Ерөнхий тооцоогоор өвлийн эд хүйтэнд 90 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа бол одоогийн бидэнд байгаа нөөц бол 25 орчим хоногийн нөөц юм” гэлээ.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой