Баасан, 5 сар 20, 2022
Нүүр хуудасЭрүүл мэндБашир цэцэг нь хорт хавдрыг зогсоодог төдийгүй архаг ангинаас салгана

Башир цэцэг нь хорт хавдрыг зогсоодог төдийгүй архаг ангинаас салгана

Башир цэцэг нь хорт хавдрыг зогсоодог төдийгүй архаг ангинаас салгана. Башир цэцэг (Гвоздика) 1. Өдөр бүр 2 ширхгийг зажилахад архаг ангинаас сална. 2. Хоолой өвдсөн үед зажилахад өвдөхөө больдог.
3. Хооллохоос 30 минутын өмнө хэдхэн ширхгийг зажилахад, 2 хоногийн дотор гэдэсний цагаан хорхой устгадаг. 4. 1 ширхэг башир буюу хадаасан цэцгэнд, эвгенол, кариофиллен, иланген зэрэг үнэртүүлэгч бодисууд бүхий эфирийн тосны агууламж нь 20% байдаг. Тиймээс, цагаан хорхойноос гадна бие дэх халдварт нянгуудыг /стафилококк, сүрьеэ/ мөн устгах чадвартай байдаг байна.

5. Амны хөндийн үрэвслүүдийг эмчилдэг. Бохины оронд зажилахад, стоматит, пародонтоз, буйлны үрэвсэл эдгэдэг. Ямар ч ам зайлагчаас илүү, амны эвгүй үнэрийг дардаг бөгөөд дахин үнэр гаргахаас сэргийлдэг хамгийн хямд арга болж өгдөг.
6. Эвгенолын агууламж нь хорт хавдрыг зогсоох, дахин үүсэхгүй байхад нөлөөлдөг. Энэ нь зохих шинжилгээ судалгаагаар нотлогдсон байдаг бөгөөд хавдрын удамшлын магадлалтай хүмүүс урьдчилан сэргийлэх үүднээс тогтмол хэрэглэж байхыг зөвлөдөг байна.

7. Бага даралтыг өсгөх үйлчлэл үзүүлдэг. 2 ширхгийг зажлах нь нэг аяга кофе уусантай тэнцдэг. Бага даралтаас шалтгаалдаг сульдалт, толгойн эргэлт, толгойн өвчинг намддаг. Энэхүү 2 ширхэг гвоздика нь, эрч хүчийг сэргээж, бие организмын хамгаалах чадварыг өсгөдөг.
8. Нойргүйдэлд мөн тустай бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй байдаг нь, энэхүү анхилуун үнэрт амтлагчийн агууламж дахь В-ийн төрлийн амин дэмийн үйлчлэлтэй нь холбоотой юм.

9. Тогоотой сүүтэй цайндаа байнга 1-2 ширхэг хийж уухад цайны үнэр амт, халуун чанар ихэсдэг. Иймд гэр бүлээрээ хэрэглэхийг хүсвэл: Орой унтахаасаа өмнө ахиухан идээ, сүүтэй, айрагны шар тос, цайны хужир 1 амны халбага арвайн гурилтай, сүүтэй цайндаа бага цайнд 1 ш, их цайнд бол 2 ш хийж уугаад унтаарай. Сэрэхэд маш сайхан амарсан байх болно.
ХОРИГЛОХ ЗААЛТ: Тухайн ургамлаас харшилдаг бол хэрэглэхгүй.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой