Баасан, 5 сар 20, 2022
Нүүр хуудасЭрүүл мэндНэрс жимсийг хөлдөөж хэрэглэх 5 чухал шалтгаан

Нэрс жимсийг хөлдөөж хэрэглэх 5 чухал шалтгаан

Хөлдөөснөөр юу болох вэ? Нэрсийг богино, урт хугацаагаар хөлдөөхөд жимсний эсэд бага хэм нэвтэрч антиоксидантыг улам идэвхжүүлдэг. Байгалийн цэвэр нэрс – илүү шим тэжээлтэй учраас хөлдөөхөд илүү үр дүнтэй.
Хөлдөөсөн нэрс дараах байдлаар үйлчилнэ:

1.Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ. Байнга хөлдөөсөн нэрс хүнсэндээ хэрэглэвэл нэрсэнд агуулагдах шим тэжээлтэй бодис нь судасны хана зөөллөж гэмтэхээс урьдчилан сэргийлнэ. Үүний үр дүнд цусны хангамж сайжирна, цусны даралт тогтворжино.
2.Альцгеймерийн өвчлөл болон өөр бусад өвчнөөс сэргийлнэ. Нэрсэнд агуулагдах антиоксидант нь ой санамжийг сайжруулах, тархины эсийг гэмтэхээс сэргийлнэ. Үүнээс гадна тархины эд эсийн үржлийг нэмэгдүүлж, эд эс хөгшрөх, үхжихээс хамгаална.

3.Мэдрэлийн системийн эрүүл мэндийг дэмжинэ. Нөгөө л антиоксидант үйлчилгээ нь мэдрэлийн эсийг сэргээж цаг тутамд тархинд ирэх хортой гэмтлийг багасгахад нөлөөлнө. Антиоксидант нь мэдрэлийн системийг бүхэлдээ хамгаалж эрүүл байдлыг нь хангана.
4.Хөдөлгөөнийг сайжруулна. 70-аас дээш насныхан хөдөлгөөний асуудалд ордог. Саяханы нэгэн судалгааны таатай мэдээг дуулгаж байна: хөлдөөсөн нэрс нь тулгуур эрхтний хөдөлгөөнийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг ажээ.

5.Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хоол боловсруулах эрхтнийг гадны хортой нөлөөнөөс хамгаална. Хоол хүнсээрээ дамжуулан хангалттай антиоксидант авч чаддаггүй хүмүүс гэдэс ходоодны өвчлөл өндөртэй байдаг. Шулуун гэдэсний хавдар тусах эрсдэл өндөртэй хүмүүс хөлдөөсөн нэрс идэж байгаарай.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой