Мягмар, 10 сар 19, 2021
Нүүр хуудасЭрүүл мэндНастай хүнийг амин дэмээр баялаг, амархан шингэдэг хоолоор дайлаарай

Настай хүнийг амин дэмээр баялаг, амархан шингэдэг хоолоор дайлаарай

Амин дэмийн дутагдал нь сульдаа, хараат байдал, богино наслах, дархлаажуулалтын тогтолцоо доголдох, халдвар авах эрсдэл нэмэгдэх болон гэмтэх, шарх удаан эдгэхэд хүргэдэг аюултай.
Жин багасах, хөдөлгөөн дутагдах, бодисын солилцоо муудсанаас болж биеийн эрч хүчний хэрэгцээ буурч эхэлдэг. Ахмад настай хүмүүс доорх шалтгаанаас үүдэн амин дэмийн дутагдалд ордог байна. Үүнд:
• Амт болон үнэрийн өөрчлөлтөөс болоод хоол идэх сонирхол буурах • Шүд унах, шүд цоорох, хиймэл шүднээс болоод идэхэд хүндрэл учрах • Дасгал сургуулилт дутагдах, ганцаардал, сэтгэл хямрал, архаг ужиг өвчин, мартах, эмийн сөрөг нөлөө, архи, тамхи хэрэглэх зэргээс шалтгаалан хоол идэх дур хүсэл мууддаг аж.
Ахмадуудад төмөр, B, С, А амин дэмүүд, кальци, цайр зэрэг нь хамгийн их дутагддаг байна. Тиймээс настай хүнд амин дэмээр баялаг, амархан шингэдэг, амттай, хийхэд хялбар хоол өгөх хэрэгтэй.
Ахмад настай хүмүүс бие махбодын үйл ажиллагааны хувьд их олон янз байдаг болохоор тодорхой хоолны хуваарь гаргах хэцүү боловч хэд хэдэн амин дэмээр баялаг, ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх, жимс ногоо хэрэглэх зэрэг аргаар зайлшгүй хэрэгцээтэй бодисуудын тэнцвэр алдалтаас ангижирч болно.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой