Мягмар, 10 сар 19, 2021
Нүүр хуудасСониучЖүжигчин Мишээлийн царайлаг эгч дүүс

Жүжигчин Мишээлийн царайлаг эгч дүүс

Жүжигчин Б.Мишээл уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Хөөрхөн шавилхан түүнийг “Голланд сарнай” кинонд өсвөр насны охины дүрд тоглохыг анх харж танилцсан. Хөөрхөн төрх нь төвөггүйхэн залууст танигдсан.

Царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг ч хөөрхөн царай кино урлагт бол өгөөжөө өгнө өө. Б.Мишээл өөрөөсөө 10 гаруй насаар ах Амараатай үерхэж, дараа нь үе тэнгийнхээ сайхан залуутай ёс төртэй гэрлэж, хүүтэй болсон. Одоо Д.Ихбаяр хэмээх залуутай амьдарч байна.

Жүжигчин Б.Мишээл гурван охинтой айлын дундах. Том эгч Б.Дөлгөөн нь гэрлэж, хүүхэдтэй болсон. Төрсөн дүү Б.Үжин нь одоо залуус, оюутнуудад зориулсан реклам болох, пицца, амны хөнгөн зугааны сурталчилгаанд тоглож байна.

Б.Үжин эгчийгээ дагаж, жүжигчин болохоор шийдсэн бололтой. Б.Мишээл дүүтэйгээ хамтран хэд хэдэн сурталчилгаанд тоглосон. Мөн царайлаг эгч дүү гурвын хамтдаа сурталчилгаанд оролцсон нь нэг бус.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой