Мягмар, 10 сар 19, 2021
Нүүр хуудасЗөвлөгөөСэтгэлийн үүдээ нээхтүн!

Сэтгэлийн үүдээ нээхтүн!

Хэзээ ч ү хэж мэдэх богинохон амьдралдаа хэн нэгэнд гомдож, хардаж, гутарч бас атаархаж, ихэмсэг зан гарган, уурлаж уцаарлаж, шулам мэт шунаж жөтөөрхөн, үзэн ядаж мөн бусдыг алагчилан ялгаварлаж хайран амьдралаа хорлох мунхаг сэтгэл даанч хөөрхий. Амьдрал гэдэг хуй салхины дор асах өчүүхэн зул мэт маргааш ч, өнөөдөр ч үхэж мэдэх магадтай тогтворгүй тул амжиж хайрлан, амжиж уучлан, амжиж ухааран, амжиж аз жаргалыг яагаад мэдэрч болохгүй гэж?
Зүгээр л одоо байгаадаа сэтгэл хангалуун байж, өнөөг хүртэл бүтээсэн, олдсон аз жаргалаа олж хараад мэдрэх боломжтой шүү дээ. Аз жаргал гаднаас хаалга тогших бус дотроос чинь хаалга тогшино. Сэтгэлийн үүдээ нээхтүн!

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой