Мягмар, 10 сар 19, 2021
Нүүр хуудасЗөвлөгөөАз жаргал гэдэг эв түнжинтэй, эв найрамдалтай юм

Аз жаргал гэдэг эв түнжинтэй, эв найрамдалтай юм

Уур гарч байгаагийн гол учир шалтгаан нь бусдад итгэхгүй, эргэлзсэн, сэжиг бодлоос гардаг. Бусдыг хайрласан, энэрэн нигүүлсэхүй сэтгэл байх юм бол бусдад уурлахгүй, тиймээс маш ялгамжтай байгаа биз дээ. Тэхээр би өөрөө хамаг амьтан амар амгалантай байхын төлөө ерөөлийг тавьдаг.
Бид бүгд ижилхэн, хамаг амьтан зовлонгүй байх болтугай, хамаг амьтан зовлонгоос гэтлэх болтугай хэмээн ерөөлийг тавьдаг. Яагаад тэгж тавьж байгаан гэхээр, нэг нэгнийгээ хайрласан асрахуй, энэрэхүй, нигүүлсэхүй сэтгэл бид бүгдэд байх юм бол, бид бүгд эв түнжинтэй, эв найрамдалтай, аз жаргалтай байж чадна.

Бид бүгд энэ замбуутив дээр 7 тэрбум гаруй хүн байгаа, тэд бүгд аз жаргалтай, амар амгалантай байхын төлөө асрахуй нигүүлсэхүй сэтгэл байж байж, нэг нэгнээ хүндэтгэж, хайрлаж, аз жаргалтай, найз нөхөдтэй байх ёстой юм.

Хамаг амьтан амар амгалантай байг, хамаг амьтан зовлонгүй байг гэж ерөөлийг талбичихаад, хамаг амьтан гэж өөр нэг газар байгаа юм шиг бодож, өөрсдөө хажуудаа байгаа хүнтэйгээ хэрэлдэж зодолдоод, тэр хүндээ гэм зүүгээд байх юм бол энэ нь зохисгүй явдал болно.
Тэхээр хамаг амьтан гэж ерөөлийг тавьж байгаа бол хамгийн түрүүнд өөрийнхөө хажуу талын хүнээс эхлээд, асрахуй энэрэхүй сэтгэлээр хайрлаж, хүндэлж, үнэн шударга цагаан сэтгэлээр хайрлах юм бол аз жаргалтай байна.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой