Мягмар, 10 сар 19, 2021
Нүүр хуудасСониучХөтлөгч Оргил: Гүнжээ албан ёсоор өөрийн болгож авлаа

Хөтлөгч Оргил: Гүнжээ албан ёсоор өөрийн болгож авлаа

Зэвүүн яриа" нэвтрүүлгээрээ олонд танил болоод буй хөтлөгч Оргил цахим орчинд идэвхитэй нэгэн. Түүний хувьд хөтлөгч хийхийн хажуугаар кино урлагт ч хүч үзээд авсан залуу.

Хөтлөгч Т.Оргил “Extacy” хамтлагийн гишүүн байсан Сэржмядагтай хамтран амьдраад багагүй хугацаа өнгөрсөн. Оргил амраг бүсгүйгээ эргүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан гэж ойр дотныхон нь хэлэх юм билээ.

Дуучин Сэржээгийн хувьд бие хаа царай зүсээрээ загварын охидоос дутахааргүй “хөөрхөн”. Сүүлийн хэдэн жил уран бүтээлээс илүү хувь хүний хөгжилдөө түлхүү анхаарч, фитнесс, спиннингийн багш хийх болсон байна.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Оргил залуу бэр гуйж албан ёсны гэргийгээ болгожээ. Тэрбээр "За өнөөдрийн Балжинням Дашнямтай билэгт сайн өдөр гүнжээ албан ёсоор өөрийн болгож авлаа" хэмээв

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой