Мягмар, 10 сар 19, 2021
Нүүр хуудасСониучД.Ганцэцэг: 10 сарын 10- ны өдрийг би хүндэлдэг юм даа. Хамгийн үнэт...

Д.Ганцэцэг: 10 сарын 10- ны өдрийг би хүндэлдэг юм даа. Хамгийн үнэт зүйлээс минь салгасан болохоор чамайг би мартахыг хүсдэг юм

МУГЖ Д.Ганцэцэг эрч хүчтэй дайчин гэдгээр түүнийг тодорхойлдог. Сүүлийн үед гоо сайхны эмнэлэг ажиллуулаад амжилттай яваа бүсгүй. Харин түүний хувьд 10 сарын 10 мартахын аргагүй өдөр гэнэ. Тэрбээр "2011.10.10 - 2021.10.10 10 жил өнгөрч

Дурсамж: Хүний амьдралын өдөр бүхэн өөр өөрийн өнгөтэй, дурсамжтай байдаг. Зарим өдөр огт байгаагүй мэт сэтгэлд минь юу ч үлдээхгүйгээр урсан одно.
Зарим өдрүүд эргээд бодоход яг л өнөөдөр шиг санагдаж сэтгэлд тодоор зурагдан үлдэнэ. Тиймээ, 10 сарын 10 миний амьдралын тодоор зурагдах , сэтгэлд минь мөнхөд орших тэр л өдрүүдийн минь нэг.

Цаг хугацаа юуг ч хэнийг ч хүлээхгүйгээр өөрийн хурдаар хөвөрнө. Хөврөх хурданд нь амжиж хүссэнээ хийх гэж хүмүн бүр хурдална. Хүчтэй нь амжиж, хүсэл мохсон зарим нь хоцорч орхино.
Энэ л өдөр би хүний амьдралын өрсөлдөгч бол " Цаг хугацаа " гэдгийг ухаарсан . Тиймээ хэн нэгэн хүний дээр гарах гэж улайран зүтгэж байх зуур өнөөх " Цаг хугацаа " амьдралын минь мөч бүрээс хумсалж орхиод тээр цаана " Гүйцэх үү дээ " гээд тавлаж байх шиг санагдана.

Зогсолтгүй эргэх "Цаг хугацаа "-г гүйцэхгүй ч мөнхөд чамтай зэрэгцэн оршихыг хичээн зүтгэнээ..Ийм л том зүйлийг ухааруулсан болохоор 10 сарын 10- ны өдрийг би хүндэлдэг юм даа. Хамгийн үнэт зүйлээс минь салгасан болохоор чамайг би мартахыг хүсдэг юм.
Гэвч мартахыг хичээдэг ч байнга санагдах сэтгэлд уяатай өдрүүдийн минь нэг болохоор ирэх тоолонд чинь догдолдог юм. Тавтай морил, 10 сарын 10 минь....." гэв

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой