Лхагва, 8 сар 10, 2022
Нүүр хуудасСониуч"Люмино"-н MC BEATZ: Зүгээр нэг хүний ‘нэг’ талын өнцгөөр л өөрт хамаагүй...

“Люмино”-н MC BEATZ: Зүгээр нэг хүний ‘нэг’ талын өнцгөөр л өөрт хамаагүй юмаа бичээд уран бүтээлчдийг муухай харагдуулсан бол уучлаарай!

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим хуудсанд Люмино хамтлагын ахлагч Тэмүүжин дуучин В.Баттулга түүний охин Дуулим нарын зурагтай дор омж маягын пост оруулсан нь олон хүнд хүрсэн.

Тэрээр түүний үзэл бодолтой таарах, таарахгүй олон ч хүн сэтгэгдлээ илэрхийлээд авсан. Цахим хуудас ямар хүчтэйн нэгэн тод жишээ болов. Тэмүүжин цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ.
Тэрээр “Сошиал орчинд өөрийн талбар дээрээ өөрийн өнцгөөрөө бодол санаагаа илэрхийлсэн биш бүр хүмүүсийг ‘доро мжилсон’ болоод сэвэгдээд явчихлаа шүү! Энийг доромжлол хүлээж авахгүй байхыг хүсье!

‘Дэмий ярианы цаг’ гэж тодотгож байгаад л бичсэн. Надад ч угаасаа хүмүүсийн юугаа дуулж яах нь ямар хамаа байхав дээ. Аав охин 2-ыг бол доромжлоогүй шүү гэж ахин дахин хэлье!
Яагаад ‘доромжлол’ талын өнцгөөр харагдсныг ойлгохгүй байна. Хэрэв тэгж санагдсан бол удамт дуучдын үр ач нараасаа хүлцэл өчье!

Би одоо нээх хаа хамаагүй юм руу сарвалзаж элдвийн юм бичдэг сошиалын хэрүүлч гар шиг санагдчихлаа. Дээр нь тэгээд энд тэндхийн хуудсууд сайтууд дугтуйдуулж аймар сэвхиймаа.
Шүүмжлэл ч биш, доромжлол ч биш, зүгээр нэг хүний ‘нэг’ талын өнцгөөр л өөрт хамаагүй юмаа бичээд уран бүтээлчдийг муухай харагдуулсан бол уучлаарай!” гэв

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой