Лхагва, 8 сар 10, 2022
Нүүр хуудасСониучДуучин Нара ээжийнхээ найзуудад ”анхааруулга” өгчээ

Дуучин Нара ээжийнхээ найзуудад ”анхааруулга” өгчээ

Дуучин Нара өөрийн цахим хуудаснаа тун ч идэвхтэй байдаг нэгэн. Өөрийн үзэл бодлоо чухам энэ л талбарт зоригтойгоор илэрхийлдэг тэрбээр ээжийнхээ найз бүсгүйчүүдэд хандан бяцхан “анхааруулга” өгчээ.

Учир нь түүнийг өөрийнхөө цахим хуудсанд хүүгийнхээ тухай хэтэрхий их мэдээлэл оруулдаг хэмээн ээжийнх нь найзууд шүүмжилсэн байх бөгөөд тэрээр эдгээр эмэгтэйчүүдэд болон өөрийг нь шүүмжлэгчдэд хандан “Өө тэгээд хүмүүс өөр өөрсдийнхөөрөө бодно биз. “Энэ одоо хүүгээ юм л бол постоллоо, сэтгэцийн өвчин тусчхаагүй байгаа даа, танай охин” энэ тэр гэдэг ээжийн танилууд байдаг гэсэн.

Миний фэйсбүүк бол миний амьдралынхаа жаргал зовлонгоо хуваалцдаг, нийгэм аливаа зүйлсийн талаар надад төрсөн үзэл бодлоо бичдэг бяцхан талбар минь юм.
Байгаа юмаараа бахархаж байхгүй юмаараа гонсойдог нь хүний л араншин. Илүү харж билүү долоож сэтгэцэд минь зовнидог илүү зантай ээжийнхээ найз хүүхнүүдэд хандаж хэлэхэд өөрсдийнхөө л амьдралыг хичээвэл барцгаав гэмээр байгаа юм, дээрээс хойш.

Би хүүгийнхээ үйлдэл бүрээс хайр цацрахыг тэр хайрыг сошлд бас цацруулахыг хүсдэг юм, надад байгаа цор ганц, жинхэнэ бахархал юм хойно яаая гэхэв дээ тэ” хэмээсэн байна.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой