Ням, 11 сар 28, 2021
Нүүр хуудасТүлхүүрН.Батцэцэг: Хүнийг сэтгэлд нь хүртэл хайрлана гэж байдаггүй

Н.Батцэцэг: Хүнийг сэтгэлд нь хүртэл хайрлана гэж байдаггүй

Эмэгтэй хүний намба ухаан, гоо сайхныг гагцхүү МУГЖ Н.Батцэцэгээс олж харна. Дэлгэцэнд мөнхөрсөн хорин насных нь гоо үзэсгэлэн одоо ч хэвээрээ тодхон… Ханийнхаа хийж өгдөг байсан гурилтай шөлийг мөн ч их санах юм гэсэн түүний үг ханьтай бүхэнд зориулсан мэт сонсогдлоо…

Тэрээр” Хүнийг сэтгэлд нь хүртэл хайрлана гэж байдаггүй. Хүн ямагт хязгааргүй хайрыг хүсдэг. Бэрээ миний охин гэж л би өөртөө итгүүлдэг. Би нэг бэртэй. Бишрэл маань Уянга гэдэг эхнэртэй. Ивээл маань сингл. Хүүхдүүддээ эрэгтэй эмэгтэй хүний амьдралын зарчим, гэр бүлд хүлээх үүрэг хариуцлагыг заагтай ойлгуулахыг хичээсэн.

Эмэгтэй хүнийг хуруу хумсыг нь холтортол мөнгөний төлөө битгий зүтгүүлээрэй гэж захидаг. Удам угсааг чинь мах цуснаасаа таслан байж залгаж хүмүүжүүлж байгаагийнх нь хувьд хүндэлж хайрлаж, хүнд хүчрээс чадлаараа хол байлгаарай л гэдэг дээ.
Эмэгтэй хүнийг нясалж ч болохгүй гэж хамгийн их захидаг. Эхнэрээ ингэж хайрлах нь эцэг эхийнхээ нэрийг өндөр өргөж байгаа нь тэр.
Манай монгол эрчүүд эхнэрээ өмч гэж ойлгосноос асуудал үүсдэг. Хардалт бол муухай галзуу солиотой өвчин. Миний хань намайг нясалж, чимхэх нь битгий хэл муухай харахгүй хайрласан даа” гэжээ

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой