Ням, 11 сар 28, 2021
Нүүр хуудасТүлхүүрС.Өлзийхүү: “Аргагүйн эрхэнд оточ” жүжиг анх Хүслээтэй маань учруулсан

С.Өлзийхүү: “Аргагүйн эрхэнд оточ” жүжиг анх Хүслээтэй маань учруулсан

Найруулагч Ц.Хүсэлбаатар МУГЖ Өлзийхүү нар урлагт тод гялалцсанмундаг эрхэмүүд билээ. Тэдни хийсэн бүтээсэн нь өмнөөс нь яри хэмжээни уран бүтээлтэ хүмүүс. Бүр гэр бүлээрээ урлагин хүмүүс гэж болно. Харин анх учир, учруулсан тэр нэгэн өдрийнхөө тухай ийн ярьжээ.
Тэрбээр “Бид хоёр анх 1989 онд Улсын драмын эрдмийн театрт “Аргагүйн эрхэнд оточ” гэдэг жүжиг үзэж байгаад танилцсан түүхтэй.

Би тэр үед жүжигчин Ж.Оюундарьтай, манай хүн бас нэг найзтайгаа жүжиг үзэж явсан юм билээ. Тэгээд л жүжиг тарах үеэр “Чи чинь манай тэнд байдаг бил үү.
Хоёулаа хамт харих уу” гээд л замдаа танилцаж байлаа. Өмнө нь бие биенээ таньдаг байсан ч юм яриад байдаггүй байсан юм. “Аргагүйн эрхэнд оточ” жүжиг анх Хүслээтэй маань учруулсан даа.

Хоёр биеэ олж ханилаад, сайн талд нь уусаж, муу талыг нь залруулж амьдарна гэдэг бол их сайхан. Одоо бид хоёр бараг л нэг хүн шиг болж дээ.
Анх танилцахдаа хоёр өөр орчинд өсөж, торнисон хүмүүс байлаа. Ханилж суугаад эхэндээ хайрлаж, дурлалцана.

Дараагаар нь үл ойлголцох асуудал гарна. Тэр бүхнийг тэвчиж, нэгнийхээ зан араншинг мэддэг болно Тэгээд л хүүхдүүдтэй болж, зорилго маань ч өөрчлөгдөөд ирдэг. Одоо болтол хамтдаа уран бүтээл хийж байна. Хүслээ маань шинэ зохиол бичих, кино хийхэд би ар талын хариуцаж ажилладаг” гэв

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой