Ням, 11 сар 28, 2021
Нүүр хуудасТүлхүүр"Xэтэвчний xүүxэн" болохоос татгалзаж явсан Э.Оюунбилэг

“Xэтэвчний xүүxэн” болохоос татгалзаж явсан Э.Оюунбилэг

Загварын тайзнаа хөл тавиад удаж буй ч төдийлөн олонд тан игдаагүй явсан Э.Оюунбилэг “Mongolia’s next top model” шоугаар өөрийгөө хэн болохыг харуулж чадсан нэгэн.
Хүүхэлдэй шиг хөөрхөн царайтай, басхүү төгс бие галбиртай нэгэн байхаас илүүтэй чадварлаг модель болохыг чухалчилдаг түүний хувьд хийж бүтээхээр төлөвлөсөн олон зүйл бий.

Тиймдээ ч, өнөөг хүртэл гэр хороололд амьдарч ирснээсээ огт ичиж зовдоггүй гэдгээ олон түмэнд дэлгэсэн модель бүсгүй саяхан нэгэн нууцаа хуваалцлаа.
Шоу нэвтрүүлэгт оролцсоны дараа түүнийг онилсон баян эрчүүдийн цуваа ар араасаа хөвөрч тохилог хаус, үнэтэй машин, тансаг амьдрал амласан “мөрөөдлийн” саналууд шил даран ирсэн гэдэг. Гэвч найз залуутайгаа үерхээд дөрөвхөн сар болж байгаа Э.Оюунбилэг хэн нэгний “хэтэвчний хүүхэн” болохоос татгалзаж, өөрийн хүч хөдөлмөрөөр энэ бүхнийг олж авна гэдэгтээ итгэл дүүрэн яваагаа хэлээд зад загнуулсан гэдэг.

“Гэр хороололд амьдардаг юм байж яасан их зантай хүүхэн бэ” хэмээн уурссан тэр нэгэн бэлтэй эрхмийг “Олны танил, нэр нөлөөтэй сайхан хүн” хэмээн тодорхойлсон Э.Оюунбилэг энэ удаад нэр устай нь зарлаагүй үлдээв.

Үүгээрээ өөрт нь ирэх элдэв ёс бусын санал, дарамт шахалт, ичгэвтэр үйлдлээс хамгаалж, мөнгөтэй л бол хэнийг ч худалдаад авчих “мөрөөдөлтэй” баян эрчүүдэд хариу цохилт өгч явсан. Харин сүүлийн үед цахим хуудсаа хагас нү цгэн зургаараа чимэх болсон бүсгүй.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой