Ням, 11 сар 28, 2021
Нүүр хуудасТүлхүүрНаро Банчэн гэгээнтэн: Эд баялаг хэчнээн их байгаад сэтгэл амагалангүй бол аз...

Наро Банчэн гэгээнтэн: Эд баялаг хэчнээн их байгаад сэтгэл амагалангүй бол аз жаргал ирэхгүй

Наро Банчэн гэгээнтэн аз жаргалыг хэрхэн хаанаас олох талаарх телевиз өгсөн сургаалаас хүргэе.
Аз жаргалыг хэрхэн бий болгох вэ? Бурханы шашинтай, шашингүй, эсвэл өөр шашинтай хүмүүс байна. Бид нэг зүйлээрээ адилхан. Бүгд зовлонг хүсэхгүй, аз жаргал сайн сайхан зүйлийг хүсдэг. Аз жаргал,зовлон хоёр уг шалтгаантай.
Бие, хэл, сэтгэл гурваар бусдад тустай сайн үйл хийж байвал түүний дүнд жаргал ирнэ. Энэ бол шашны номлол гэхээсээ илүү бодит байдал юм. CLICK TO TWEET

Улс орон хэдий хөгжил дэвшилтэй, өөрөө эд баялагтай, тав тухтай, таван мэдрэхүйн амгалан байгаад ч өөрийн сэтгэл л амгалан биш бол жаргал ирэхгүй. Эсрэгээрээ сэтгэл амгалан байхад бие махбодийн хувьд хямралтай байсан ч жаргалтай байгаа эсэхээ ажиглаж шинжих хэрэгтэй.
Тамирчин хүний хувьд ялалтын дараа бие махбодийн хувьд маш ядарсан, хэцүү байгаа ч ялсан учраас сэтгэлийн амар амгалан болж, жаргалтай байдаг. Тийм учраас бид сэтгэлийн амар амгаланг орхигдуулж болохгүй.
Сэтгэлээ амар амгалан байлгахын тулд.. Бурханы шашинд бид бүхний сэтгэлд уур, шунал, атаархал зэрэг буруу сэтгэл төрөхөөс сэтгэл маш их хямарч, сэтгэлийн амгалан байдал үгүй болдог гэж учир шалтгааны хувьд тайлбарласан байдаг.

Энэ буруу сэтгэл нь “би л болж байвал бусад яахав” гэсэн аминч үзэл болон мэдэхгүйгээс болж байна. Бодит байдлыг бид буруу таньдаг. Бодит байдал 10 хувь байхад, 90 хувь нь сэтгэл зүйгээс хамаардаг. Нэг зүйлийг туйлын сайхнаар төсөөлж байхад бодит байдал түүнээс өөр болоход уур буримдал төрдөг. Юмсын эцсийн мөн чанарыг таньж мэдэж, суралцаж байж сэтгэлийн амар амгаланг олно.
Аз жаргалыг өөрөө өөртөө бий болгохын тухайд.. Юмсыг ухаалгаар харж, буруу сэтгэлийг хорьж, сайхан сэтгэлийг дадал болгохын сацуу өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрснээр жаргалтай байх бололцоотой.
Аз жаргал хүн болгоны хувьд харилцан адилгүй.

Жишээ нь,хараагүй хүн юмсыг харвал эсвэл хөлгүй хүн алхвал хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрнэ. Тэгэхээр бид аз жаргалыг заавал гаднаас, холоос, ирээдүйгээс хайж байна. Заавал зорьсондоо хүрч байж жаргалтай болох юм шиг сэтгэл зүйтэй байна. Гэтэл тэр зорьсондоо хүртэл зовоод байж байх юм уу,эсвэл тэр хүртэл амьд байх үгүйг хэн ч мэдэхгүй.
Бидэнд байгаа хором мөч бүр үнэтэй учраас бие, хэл, сэтгэл гурваараа аль болох тустай, сайхан сэтгэлтэй байх нь чухал. Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрвэл хараагүй хүн харж байгаа юм шиг тийм хэмжээний аз жаргалыг ч мэдрэх боломжтой.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой