Ням, 11 сар 28, 2021
Нүүр хуудасТүлхүүрЛ.Хүрэлбаатар: Би эр хүнийг туулсан насаар нь биш, элээсэн оймсоор нь биш,...

Л.Хүрэлбаатар: Би эр хүнийг туулсан насаар нь биш, элээсэн оймсоор нь биш, туулсан амьдралаар нь, хийсэн бүтээснээр нь хэмждэг

-Өөрчлөлт ухааны эн шалгадаг бол бэрхшээл сэтгэлийн тэвчээр хүчийг шалгадаг
-Амжилт гэж уналтаас уналтын хооронд явахдаа сэтгэлээр унахгүй байхыг, ялалтын урам зоригоо алдахгүй байхыг хэлдэг гэж нэгэн ухаантан хэлснийг санаж явдаг даа
-Алд дэлэм ярианаас сөөм үйлдэл үнэтэй Гүйж чадахгүй бол алхах, алхаж чадахгүй бол ядаж мөлхөх . Ямар ч л гэсэн урагшлах хэрэгтэй.

-Унахаас айгаад юу ч хийдэггүй мөртлөө унаж байгаа хүмүүсийг гоочилж шүүмжлэх хэрэг байна уу -Амжилт гэж олон жижиг зүйлийг өдөр тутам уйгагүй сайн хийсний үр дүн
-Шинэ санаа гэдэг шинэ ажил, шинэ амжилтын эхлэл -Гэрэл хэрэгтэй үед заримдаа өөрийнхөө дотоод гэрлийг асаах шаардлага гардаг юм
-Бүтэлгүйтэх бүртээ Эдисоны цахилгаан дэн бүтээх гэсэн 10000 бүтэлгүй туршилтыг санаж явах -Өдөр тутам нэг л зүйл хийгээд байвал өдөр тутам нэг л байрандаа байгаад байна. Өөр байранд очъё гэвэл өөр зүйл хийх хэрэгтэй

-Амжилт гэж хичнээн өндөрт гарснаар нь бус тэр өндөртөө хичнээн хүн авчирснаар хэмжигддэг -Би эр хүнийг туулсан насаар нь биш,элээсэн оймсоор нь биш, туулсан амьдралаар нь , хийсэн бүтээснээр нь хэмждэг
-Заримдаа дараа гэж үгүй, хоёр дахь боломж гэж үгүй болдог. Дараа гэдэг заримдаа нэг бол одоо, нэг бол хэзээ ч үгүй гэдэгтэй адил
-Хүнд хатуу сорилтын дараа бид огт өөр болж өөрчлөгддөг. Давж чадвал илүү туршлагатай, илүү хүчтэй, илүү итгэлтэй болдог. Давж чадаагүй бол гутранги цөхрөнги сул дорой болдог
-Харамсалтай нь бид боломжийг хэн нэгэн ашигласан хойно нь олж хардаг “Бодлын хэлхээ” номын эхээс

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой