Ням, 1 сар 23, 2022
Нүүр хуудасТүлхүүрДарга болсноосоо хойш олны хараанд өртөхөө больсон АМИНА

Дарга болсноосоо хойш олны хараанд өртөхөө больсон АМИНА

Дуучин Т.Амина “Төмөр замын чуулгын дарга” болсноос хойш төдийлөн олны хараанд өртөхөө больжээ. МАН-ын НАМЗХ-ны ажилд идэвхийлэн оролцдог тэрбээр өнгөрсөн сонгуулийн дараачаар дарга гэх сэтэр зүүсэн юм.
Тэгвэл олны хараанаас холдсон дуучин, дарга Т.Аминагийн талаарх нэгэн мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тэрбээр албаны хуралд оролцохдоо алт, мөнгөн гоёлоолоо гоёж олны нүдийг оройд нь гаргажээ. Энэ тухай иргэд цахим орчинд ийнхүү шүүмжилж бичиж эхэлжээ.

Нэгэн эрхэм өөрийн цахим хуудастаа “Энэ зураг дээрх эхний хатагтай бол Тайвань Улсын Ерөнхийлөгч Цай Инвэнь, харин нөгөөх нь Монголын “Төмөр замын чуулга”-ын дарга бүсгүй. Энд энэ хоёр эмэгтэйн нэгийг нь дээш нь өргөөд нөгөөг нь доошоо хийхийг ер хүссэнгүй.
Зөвхөн бидний татвараар цалинждаг төрийн албан хаагчийн хувцасны код гэж байдаг бол түүн дээрээ зүүсэн зүүсгэл хэр зохимжтой байгаа талаар харуулах гэсэн юм.

Дуучин, Төмөр замын чуулгын дарга Т.Аминагийн сууж буй суудлын цаад самбарыг нь харах юм бол гадаад улсад болж буй арга хэмжээ бололтой. Тэгээд ч албаны хувцастай яваа болохоор ажил хэргийн журмаар яваа гэж ойлголоо. Тиймээс Монголын тэр дарга гэж яригдах болохоос дуучин хэн гэхгүй билээ. Өөрөөр хэлбэл хувь хүн ямар алтан гулдмай хаанаасаа унжуулж, лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй хэрэг.
Харин төрийн, төрийн өмчит болон улстөрийн албан хаагч бол хамаатай байдаг нь нарийн учиртай байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Бидний хөгжингүй гэж хэлдэг зарим оронд төрийн албан хаагчийн өмсөж зүүх, хувцасыг нэг бүрчлэн кодолсон байдаг нь нэгийг өгүүлнэ. Түүнээс “тэнэмэл цыган” шиг хэдэн цэнгийн алтан бөгж, олон лангийн бугуйвч, юу дуртайгаа зүүж, өмсдөггүй юм л даа.

Тэгээд ч “Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу”, “Эдээр бие чимэхээр эрдмээр биеэ чим” гэх зэрэг мэргэн үгийг өвөг дээдэс хэлсэнсэн. Үнэт эдлэлийг хүртэл насны хязгаартай хэрэглэдэг байсан нь залуусын насыг цөвтөхөөс сэргийлсэн, уламжлалт ухаан, их соёл болохоос атаархаж хорсондоо аягласан зүйл огт үгүй. Жич: Би энд хувь хүнрүү нь чиглэж яриагүй болно. Надад хамаа ч үгүй билээ. Зарчимын асуудал юм дөө” хэмээн бичжээ.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой