Ням, 1 сар 23, 2022
Нүүр хуудасТүлхүүрМУГЖ А.Цэгмэд Мянхай буюу жүжигчин Төмөртогтоход Ардын жүжигчин болохыг хүсэв

МУГЖ А.Цэгмэд Мянхай буюу жүжигчин Төмөртогтоход Ардын жүжигчин болохыг хүсэв

Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө од гялалзаж яваа ахмад жүжигчин бол МГЖ Төмөртогтох буюу Мянхай, МУГЖ А.Цэгмэд нар билээ. Тэд тоглосон уран бүтээлээрээ үзэгчдийн хайр энэрэлийг татаж чаддаг. Харин энэ л авъяастнууд Нийслэл хүүхэн” кинонд хамтран тоглож байгаа юм.
Харин Төмөртогтох гуай бол “Мандухай сэцэн хатан” киноны Мянхай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэг, “Аянгат цагийн дууль” киноны Баянак, “Ану хатан” киноны Булат жанжны дүрээр бидэнд танил болсон.

Жүжигчин А.Цэгмэд нь Монголын кино урлагийн салбарын алтан үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн нэг юм.
Тэрбээр, “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй”, “Их замын тоос”, “Нийслэл хүүхэн” зэрэг олон уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Хунгийн сүүлчийн дуу” гэх мэт хэдэн арван тайз, дэлгэцийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.

Марко Поло, Улаан дөрвөлжин, Хүдэн зэрэг дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртсэн.
Гавъяат маань гавъяатдаа Ардын жүжигчин болохыг хүсэн ерөөв. “ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭМЧ гэж малын эмчийг нэрлэдэг.!!!Монголчууд бид. Энэ эрхэм хүн УГЖ ТӨМӨРТОГТОХЫГ Мянхай гэж дуудсаар олон жил болж буй.

Нийслэл хүүхэн кинонд хамтран тоглох хувь тавиланг оноосон NTV .тв Оранж ийн хамт олонд талархаж Эрхэм хүн танд Хүнийг малтай нь эмчилдэг буянт үйлст нь болон урлагийн ертөнцөд улам их амжилт гаргаж Ардын жүжигчин болохыг Ажаа нь ерөөе ээ” гэжээ

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой