Лхагва, 8 сар 10, 2022
Нүүр хуудасЭрүүл мэндХүүхдэд яагаад чөмөг өгдөггүй вэ?

Хүүхдэд яагаад чөмөг өгдөггүй вэ?

Хүүхэд байхад нусгай болно гээд ер өгдөггүйсэн. Учир нь бэлгийн хөгжил нь эрт явагдаж эхэлдэг юм гэдэг.
Хаврын цагт Тэмээ үхэрийн булууны яс чанаж идэх сайхаан.
Хоол дуусахад хамгийн сүүлд л хэдэн тонтгор чөмөгний яс л туламны оёор тунаж үлдсэн байдаг нь , хавар цагийн хий хуу ядаргаанд маш сайн нөлөөтэй учир ийн ажээ.

Үүнийг тоож идэхгүй үлдээж дээ гэж индүүрч л явсан. Гэтэл урт шар өдрийн зоог байсан юмсанж.
Ялангуяа Тэмээний булуу нь үл ялиг хуршсан байх тусмаа сайн. Ер нь тэмээ ямааны мах хуучрах тусмаа эм болдог.

Хонь адууны мах хуучрах тусам хор болдог гэлцдэг. Тэмээний чөмөг бол үе мөч судас тархинд маш сайн. Эрч хүч тамир тэнхээнд бүүр номонд заалттай ихэд эерэг нөлөөтэй.
Хаврын сүүл сар яг өдийд, оройхон мал ахуйтайгаа хөөцөлдөж явж явж ирхэд л яг гал дээр буцалж байх тэр үнэрийг гэрийн гаднаас л мэдчихнэ.

Дээр өгүүлсэнчлэн тэмээ үхрийн булууг чанаж идэхэд сэтгэл сэргээд л хүч орох шиг мэдрэмж төрөөд явчихна даа. Заа булууны ясыг мөлжөөд бас хадгалчихна.
Хэд хоногийн дараа зөөлөн галаар удаан чанаж гаргаж авсан цагаан шөл бол хүний биений дархлаа сэргээх үйлчилгээтэй.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой