Баасан, 5 сар 20, 2022
Нүүр хуудасСонин хачинГацууртын өв залгамжлагч ганц охин Ч.Номингийн сонирхолтой 10 баримт

Гацууртын өв залгамжлагч ганц охин Ч.Номингийн сонирхолтой 10 баримт

Монголын тэргүүн баяжуудын нэг Гацууртын Чинбатын ганц охин, түүний өв залгамжлагч Ч.Номингийн 24 баримтыг та бүхэндээ хүргэж байна.
Баримт 1. Гацуурт хэмээх компанийн захирал Чинбатын удам залгах ганц охин Ч.Номин нь 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британи умард ирландын нэгдсэн вант улсын “Ийст Англиа” их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгсчээ.
Баримт 2.Ажил хөдөлмөрийн гараа нь Тэрэлж зочид буудлаас эхтэй гэгддэг. Ч.Номин захирлыг Их сургуульд сурч байх үед Тэрэлж дэх зочид буудал нь баригдаж байсан. Их сургуулийн нэгдүгээр дамжаанд байхад Тэрэлж буудлын дизайн гарч байсан ба тухайн үед Канадын мэргэжилтнүүд буудлын дизайны ажлыг хийж байсан учраас долоо хоног бүр Канад явж ажлын гүйцэтгэлийнх нь талаар уулзаж, саналаа хэлдэг байжээ.

Баримт 3. Түүний ажилласан байдлыг сонирхвол 2006-2007 онд Гацуурт группийн Гадаад харилцааны захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын ерөнхий менежер, 2011 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.
Баримт 4. Гавьяа шагнал чамгүй хүртсэн байх. Тэрбээр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос олгодог 2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал, “Космополитан” сэтгүүлийн 2011 оны “Fun Fearless Female” шагналд нэр дэвшиж байжээ. Мөн “Hollywood Reporter” сонины 2013 оны Телевизийн салбар дахь дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг тодорч байсан байна.
Баримт 5. Гацууртын хэмээх тодотголтой явдаг өв залгамжлах ганц охин нэлээн гэхэд багадахаар төлбөртэй сургуульд сурсан юм. Их Британийн “Ийст Англиа” их сургуулийн жилийн төлбөрийг сонирхвол жилийн 15 мянган ам.долллар ханштай аж. Мэдээж хэрэг монголын тэргүүн баячуудын нэг Чинбат ганц охиноо гайгүй сайн мэдлэг эзэмшүүлэхээр тус сургуульд оруулсан биз. Дэлхийн шилдэг 400 их сургуулийн тоонд ордог учир ханш өндөр байх нь гарцаагүй.

Баримт 6. Зөвхөн сургуулийн төлбөр дээрх хэмжээнийх гэхээр ганц охиноо газар гишгүүлэхгүйн тулд их хэмжээний хөрөнгө зарсан байж таараа. Оюутны байрт сарын 1500 ам.доллар гээд бодохоор жилд зарцуулах мөнгөний хэмжээ бараг нэг өрөө байрнаас давж гарах нь тодорхой.
Баримт 7. Мэдлэг боловсролоор хэнд ч гологдохооргүй бүсгүй хэвлэл мэдээллийн зах зээлд 2011 онд хүч түрэн орж ирсэн. Монгол HD телевизээ байгуулж, улсдаа анх удаа HD форматыг нэвтрүүлж чадсан нэгэн. Сүүлийн хэдэн жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийж чадсан гэдгээр нь онцолж болно. Баримт
8. Ар гэрийн хувьд гэвэл багаас үерхэж, найзалсан залуутайгаа гэр бүл зохиож, өдгөө гурван хүүгийн ээж болсон байна. Баримт

9.Түүнийг дайчин, шийдэмгий гэж ярьдаг. Тэрбээр аливаа ажил руу нэлээд дайчин яваад орчихдог аж. Үүнийг нь мэдэх нөхөр нь “асаасан танк” хэмээн шоолдог байна.
Баримт 10. Цаг хэмнэж, ажил хэргээ урагшлуулах тал дээр онцгой авьяастай. Ажилчидтайгаа уулзахдаа таван минутанд л бүх асуудлыг ярьж ойлголцдог гэнэ. Хурал цуглаан хийхдээ ч нэг их нуршиж, олон зүйл ярьдаггүй, гол асуудлаа шууд хэлчихдэг хэмээн хэлсэн байна. Ч.Номин сайн төлөвлөх нь цаг хэмнэнэ гэж үздэг. Мөн өглөө оройдоо аливаа зүйлийг хийх зуураа подкаст сонсож мэдлэг мэдээлэл олж авахыг хичээдгээ ярьжээ.


RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой