Лхагва, 8 сар 10, 2022
Нүүр хуудасЭрүүл мэндАжлаасаа халагдсан Г.Баясгалан дарга нь “Өргөө” амаржихад хүчилтөрөгч өтгөрүүлэгч бэлэглэжээ

Ажлаасаа халагдсан Г.Баясгалан дарга нь “Өргөө” амаржихад хүчилтөрөгч өтгөрүүлэгч бэлэглэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олонд “Оргио тахиа” брэндийн үүсгэн байгуулагч, “Ажигана” ХХК-ийн захирал Э.Туул бэлэг өгчээ.

ТОдруулбал, өөрийн эгч Өргөө амаржих газрын дарга асан Г.Баясгалангийн хамт бүх насныханд зориулсан хоёр ширхэг автомат хүчилтөрөгч өтгөрүүлэгч бэлэглэсэн байна.

Эх үрсийн сайн сайхны төлөө түмэнтээ буянт үйлс бүтээж явдаг “Оргио тахиа” брэнд “Ажигана” ХХК-ны хамт олонд Өргөө амаржих газрын зүгээс талархал илэрхийлжээ.

Г.Баясгалангийн хувьд өнгөрсөн өвөл Өргөө амаржихаас халдвартай эх шилжүүлэхдээ халад углааштай авч гарсан асуудлаас болж ажлаасаа халагдсан билээ. Тэгвэл даргаар ажиллаж байсан эмнэлэгтээ ийн бэлэг өгчээ.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой