Лхагва, 8 сар 10, 2022
Нүүр хуудасЭрүүл мэндС.Болор-Эрдэнэ: Хонины сүүл харааны хөгжил, ой тогтоолт, дархлааны тогтолцоонд сайн

С.Болор-Эрдэнэ: Хонины сүүл харааны хөгжил, ой тогтоолт, дархлааны тогтолцоонд сайн

БНСУ-ын Бусан хотын Инжэ их сургуулийн Зүрх судас, бодисын солилцооны өвчлөл төвд (Cardiovascular & Metabolic Disease Center) докторантурт суралцаж буй С.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ханиадны ид үе ирж байна. Энэ үед эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн асрах хэрэгтэй вэ?
-Ханиад томууны дэгдэлт ихсэж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг аль болохоор их дэмжих хэрэгтэй. Гэхдээ дархлааг дэмжиж байна гээд янз бүрийн витамин их уулгахдаа биш, гол нь хүүхэд хоол хүнснээсээ шим тэжээл авдаг учраас олон төрлийн хүнсний ногоо, талх үр тариа, вандуй, мах, шар буурцаг зэрэг уураг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал.

-Эрүүл хооллох хэрэгтэй гэж та их ярьж байна. Монголын нөхцөлд хүүхдээ ямар эрүүл хүнсээр түлхүү хооллох вэ?
-Хүүхдээ бор хоолонд орсон цагаас нь зөв хооллоход анхаарах хэрэгтэй. Зургаан сар бол хүүхдийн бие организмын өсөлт, хөгжлийн хувьд томоохон өөрчлөлт гардаг чухал үе юм. Зургаан сараас эхлэн хүүхдийн үүдэн шүд, сүүн шүд ургаж эхэлдэг учраас буйл загатнах, хазах, хоолыг зажилах үйлдэл бага багаар хийж эхэлдэг.

Үүнээс гадна хүүхдийн бие организмд маш олон сая эд эс төлжиж хөгжиж байдаг тул олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг шаарддаг. Манай орны хувьд олдоц сайтай хүнсний ногоонууд болох лууван, төмс, брокколи, хулуу, сонгино, махны шөл, өндөг, тараг, жимс жимсгэнийн нухаш гэх мэт витаминлаг, тэжээллэг хоол хүнсийг нь сонгох нь чухал юм.
Хүүхэд маханд эрт орох тусмаа бусад хүнс, хүнсний ногоо, жимс, гурил будаа зэргийг идэх зуршил буурч дургүй болдог ба дан мах идэх сонирхолтой болдог. Тиймээс махан хоол өгөхөөс өмнө хүнсний ногоогоор хийсэн нухаш, будаа, гурил өгч идүүлж сургах хэрэгтэй.

Махан хоолыг өдрийн эхний хагаст хэрэглэж занших, учир нь сүүлийн хагаст хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгч, нойрыг нь сэргээх талтай. Манай Монголчууд эрт дээр үеэс хүүхдүүдээ сүүл хөхүүлж ирсэн, хонины сүүлний өөх нь ханаагүй хүчил ихтэй, тэжээлэг чанар өндөр, кальци ихтэй байдагыг хэд хэдэн судалгаанаас харж байсан.

Хонины сүүлэнд агуулагдах Д, С, А, К амин дэмүүд сульдаа, харааны хөгжил, ой тогтоолт болон хүүхдийн дархлаа тогтолцоог дэмжих зэрэг сайн нөлөөтэй. Мөн цус багадалтаас сэргийлдэг.
Тогтмол биш ч долоо хоногт 1-2 луувангийн нухаш хийж өгөх хэрэгтэй. Лууван нь байгалийн чихэрлэг амттай бөгөөд бета-каротин, витамин А гэсэн хүүхдийн биед хэрэгтэй

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой