Баасан, 5 сар 20, 2022
Нүүр хуудасСонин хачинЭ.Сэлэнгэ: Миний хувьд өглөө мандаж байгаа нар, орой жаргаж нарны гялбаа гэхмэт...

Э.Сэлэнгэ: Миний хувьд өглөө мандаж байгаа нар, орой жаргаж нарны гялбаа гэхмэт зүйлүүдээс гоо сайхныг мэдэрдэг

Монголын загварын ертөнцөд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн бүсгүй бол топ модель Э.Сэлэнгэ. “Монголын дизайнеруудын холбоо”-ны нэгдүгээр зэрэглэлд харъяалагддаг тэрээр сүүлийн жилүүдэд “Шилмэл загвар” агентлагт багшилж, чамгүй олон шавьтай гэсэн.

Тэрээр “Бидний эргэн тойронд болж байгаа бүх зүйлс өөр өөрийн гэсэн гоо сайхантай. Харин хүмүүсийн хувьд гоо сайхны гэхээр эмэгтэй хүнээр төсөөлдөг.
Яагаад эмэгтэй хүнээр төсөөлдөг вэ гэхээр эмэгтэй хүн бүхий л сайхан зүйлсүүдийн төгс илэрхийлэл гэж болдог.

Гэхдээ аливаа жижиг зүйлс бүхэнд өөрийн гэсэн гоо сайхан оршдог. Жишээ нь горхинд байгаа жижиг чулуу хүртэл гоо сайхантай. Харин түүнийг мэдрэх мэдрэмж гоо сайхныг таашаах таашаал хүн хүнд өөр өөр байдаг.

Миний хувьд өглөө мандаж байгаа нар, орой жаргаж нарны гялбаа гэхмэт зүйлүүдээс гоо сайхныг мэдэрдэг. Миний өөрийн гоо сайхан бол би хэзээ ч давтагдашгүй.

Давтагдашгүй байдал маань үнэ цэнэтай миний давуу тал. Аливаа зүйлд оршихгүй гэдэг маань л хэзээ ч давтагдахгүй гэдгээрээ гоо сайхан билээ” гэжээ

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой