Баасан, 7 сар 1, 2022
Нүүр хуудасСонин хачинТ.Ариунаа: Эрос гэдэг нь грек хэлнээс гаралтай хайрын охин тэнгэр гэсэн утгатай

Т.Ариунаа: Эрос гэдэг нь грек хэлнээс гаралтай хайрын охин тэнгэр гэсэн утгатай

Би 1996 онд чөлөөт уран бүтээлч болж бие даасан уран бүтээлээ туурвиж эхлэсэн юм. Бие даасан уран бүтээл хийхийг Ардын жүжигчин Д.Сосорбарам ах маань зөвлөж билээ.

Тэр үедээ би асар их эрч хүчтэйгээр Монголын рок поп урлагт шинэ өнгө төрх нэвтрүүлэхийг эрмэлзэж байсан юм. Үүний илэрхийлэл бол “Эрос” гэх тодотгол юм.

Эрос гэдэг нь грек хэлнээс гаралтай хайрын охин тэнгэр гэсэн утгатай үг. “Утасны дугаар”, “Талын цэцэг” зэрэг дуугаа багтаасан “Эрос№1” цомгоо 1996 онд хэвлүүлж байлаа.

Энэхүү цомгийг аав минь ивээн тэтгэж хэвлүүлсэн нь Монголын эстрадын урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр болсон бөгөөд үүгээрээ аав минь охиныхоо төдийгүй эх орныхоо өмнө гавъяатай хүн.

Би аавыхаа шударга зан, шулуухан яриа, дүрэлзсэн эрч хүчтэй зангийн дуурайсан гэж боддог. Харин даруухан, энгийн зан маань ээжээс минь улбаатай. Аав ээж хоёр минь надад бүхнийг цогцлоосон.

1997 оныг залуучуудын жил болгон зарлаж уг шоу тоглолтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар болж нутгийн залуу Г.Буяндорж ивээн тэтгэсэн юм. Ингэж анх ханьтайгаа урлагаар холбогдон танилцаж билээ.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Мэдээ хуулах хориотой